Friday, May 22, 2009

Өөрийгөө хайж байна


Би яах гэж амьдарж байгаагийнхаа учрийг сайн олохгүй л явна. бас өөрийгөө мэдэхгүй байна. өөрийгөө би хайрлахгүй байна. тийм болохоор яг өнөөдрөөс эхлээд өөрийгөө олох аянд гарлаа.
би юунд дуртай вэ?
Би өглөө сэрэхдээ цэлмэг тэнгрийг харах дуртай
Би орноосоо босохдоо Амжилт ихийг бүтээгээрээ гэж хэлдэг
Би сургуулруугаа явахдаа замд өнгрөх шилэн ханатай байшингуудад өөрийгөө харах дуртай.
Хавар болж өвс ногоорход дуртай, дэлбээлж байгаа сарнайг харах дуртай
Би ангидаа урд талаасаа 2дох ширээнд суух дуртай.
Багшийн яриаг анхааралтай сонсох дуртай.
Мэргэжилийн хичээл орход үед яг энэ өдрөөс эхлээд хичээлээ хийнэ дээ гэж өөртөө хэлхэд төрөх мэдрэмжинд дуртай.
Хайр дурлалын кино үзэх дуртай.
Зөөлөн аятай рок урсгалын хөгжим сонсох дуртай.
Гэртээ ирээд майлээ шалгах дуртай.
Магтаалын үг сонсох дуртай.
Мөрөөдөх дуртай.
Нэг сайхан уртаар амьсгаа авах дуртай.
Хөзөр тоглох дуртай.
Уран зохиольн ном унших дуртай.
Бэстсэллэрүүдийг унших дуртай.
Хүний сэтгэл хөдлөлийг ажилглаад тэрэнд н тайбал хийх дуртай.
Гоё хоол идэх дуртай
Мөнгөнд дуртай.
Амьд байгалд дуртай.
Блог унших дуртай.
Ээждээ аавдаа үнсүүлэх дуртай.
Хайртай хүнээ тэврэх дуртай.
Тохой барих дуртай.
Амжилтанд хүрнэ гэж өөрөө өөртөө хэлэх дуртай

1 comment:

Love Story (Official Music Video)