Sunday, May 3, 2009

Амжилттай суралцах 10 нөхцөл


Амжилттай, онц сурч байгаа оюутан, сурагчид гоц гойд болсондоо тийм биш байдаг юм. Харин суралцах арга барилыг олоод авсан учраас төвөгшөөлгүй онц сурдаг. Тэгэхээр хүн бүрт хүсвэл, хичээвэл, тэгээд сурах арга барилаа олчихвол бүх зүйлийн утга учир олддог жамтай. Харин энд тандурах арга барилаа олоход чинь туслая. Харин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл нь оюутан танаас шалтгаалах болно.



1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай.

Суралцах халуун хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших хурц сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг хүнд байхгүй.

2. Хичээллэх үед анхааралтай бай.
Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цаашид суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.

3. Хөдөлмөрийг хайрлаж, сайн хөдөлмөрлөж сур.
Зохион бүтээгч Эдисон "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1% -ийг авьяас, 99%-ийн хөлс асгаруулалтаар шийдвэрлэдэг" гэсэн үгийг санаж яв.

4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зөв зохицуулж бай.
Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.

5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэх ойлгох гэдэг бол үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таньж мэдэх учиртай. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж бай.

6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал найдвартай холбоотноо аль болохоор их ашиглаж бай. Уншиж байхдаа буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд тод сэтгэхийг аль болохоор хичээж бай. Хүний үүрэг мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох түүдэг дөл байх ёстой" гэсэн үгийг санагтун.

7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй.
Багш л толгойд хийгээд өгчихнө гэж болохгүй.

8. Гэртээ номын сантай бол.
Энд хичээлийн хуваарь, ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг тэдгээр нь -олоход хялбархан байдлаар тавигдсан байх хэрэгтэй.

9. Өөрсдөө олж авсан мэдлэгийг хаана, яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай.
Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ажилла.

10. Даалгавраа аль болохоор бага цагт энерги зарцуулж хийхийг эрмэлз.
Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичихэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмшээрэй.

1 comment:

Love Story (Official Music Video)