Friday, May 29, 2009

өөрийгөө мэдэх гээл


би завтай байх үедээ буруу юм хийх гээд л байх юмаа. завтай болохоороо л ганцаараа байхыг тэвчиж чадахгүй. хэн нэгэн хажууд минь байгаасай гэж хүсээд л... уйтгарлаа л...
энэ байдлаа яаж давах вэ өөрийгөө завүй л байлгах хэрэгтэй юм шиг санагдаж байна...
нээрээ өөрийгөө хайралдаггүй хүн бусдыг хайралдаггүй гэж үг байдын гэсэн...
Read more...

Thursday, May 28, 2009

би зөвөөр л бодохыг хүсдэг


найзаа намайг училаарай... гэхдээ миний буруу ч яг биш л дээ гэхдээ л найз н чинийхээ ардуур юм ярисанд училаарай... би дотроо найз нарынхаа тухай зөв бодол тээж явахыг их л хичээдэг юм. гэхдээ л ажил чин бүтээгүйд би буруутай юм шиг санагдаад училаарай. найз нартай хайртай шүү... үргэлж сайн явж байхыг н харах дуртай шүү
Read more...

Tuesday, May 26, 2009

баярлалаа

бурханаас гуйсан зүйл биелэлээ олчихлоо яасан гоё вэ... баярлалаа бурхан минь... амьсгаагаа уртаар авах сайхан юмаа...
би өнөөдөр тэр хүнтэй юм ярьсан яг л зүгээр л найзтайгаа ярьж байгаа юм шиг... нэгэн цагт тэр хүнгүйгээр амьдарж чадахгүй юм шиг л санагддаг байж билээ... хурдан л мартдаг юм байна... шархалсан зүрхийг цаг хугацаа л эдгээдэг гэдэг үнэн юм байна... би тэр хүнтэй ахиж холбогдохгүй ээ.. гэхдээ ямар сайн яваагаа үзүүлж нэг уулзах болно...
тэр үед зүрх сэтгэл минь бутарж байж билээ... ахиж хэзээ ч эдгэрэхгүй гэж боддог байж билээ... чиний дараа ахиж хүнд тэгж их итгээгүй ээ гэхдээ ахиж итгэж чадна гэдэгтээ одоо итгэлтэй байнаа...
хэн нэгнийг хайрлах гоё тиймээ... дурлах юмсан...
Read more...

Monday, May 25, 2009

би өөрийгөө яаж дийлэхүү


юманд би их хариуцлаггүй хандах юмдаа. үгүй ээ энэ бол хариуцлага биш хайнга, ирээдүйгээ бодолгүй тэрхэн зуурын сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргадаг хүн юм. өөрөө өөрийгөө училж арай л чадкүнэдээ. мэдкүэээ бурхан минь надад туслаач хэрэгтэй үедээ л чиний нэрийг дуудах юмдаа намайг училаарай...
Read more...

Friday, May 22, 2009

Өөрийгөө хайж байна


Би яах гэж амьдарж байгаагийнхаа учрийг сайн олохгүй л явна. бас өөрийгөө мэдэхгүй байна. өөрийгөө би хайрлахгүй байна. тийм болохоор яг өнөөдрөөс эхлээд өөрийгөө олох аянд гарлаа.
би юунд дуртай вэ?
Би өглөө сэрэхдээ цэлмэг тэнгрийг харах дуртай
Би орноосоо босохдоо Амжилт ихийг бүтээгээрээ гэж хэлдэг
Би сургуулруугаа явахдаа замд өнгрөх шилэн ханатай байшингуудад өөрийгөө харах дуртай.
Хавар болж өвс ногоорход дуртай, дэлбээлж байгаа сарнайг харах дуртай
Би ангидаа урд талаасаа 2дох ширээнд суух дуртай.
Багшийн яриаг анхааралтай сонсох дуртай.
Мэргэжилийн хичээл орход үед яг энэ өдрөөс эхлээд хичээлээ хийнэ дээ гэж өөртөө хэлхэд төрөх мэдрэмжинд дуртай.
Хайр дурлалын кино үзэх дуртай.
Зөөлөн аятай рок урсгалын хөгжим сонсох дуртай.
Гэртээ ирээд майлээ шалгах дуртай.
Магтаалын үг сонсох дуртай.
Мөрөөдөх дуртай.
Нэг сайхан уртаар амьсгаа авах дуртай.
Хөзөр тоглох дуртай.
Уран зохиольн ном унших дуртай.
Бэстсэллэрүүдийг унших дуртай.
Хүний сэтгэл хөдлөлийг ажилглаад тэрэнд н тайбал хийх дуртай.
Гоё хоол идэх дуртай
Мөнгөнд дуртай.
Амьд байгалд дуртай.
Блог унших дуртай.
Ээждээ аавдаа үнсүүлэх дуртай.
Хайртай хүнээ тэврэх дуртай.
Тохой барих дуртай.
Амжилтанд хүрнэ гэж өөрөө өөртөө хэлэх дуртай
Read more...

Wednesday, May 13, 2009

төлсөн татвараа буцааж авсан ккк


амеркийн татварийн системд талархаж байна шүү... нээх гоё миний мөнгийг буцаагаал өгсөн.... тэр үед энэ мөнгөө авсан бол тэгээл нэг юманс зарцуулаад л дуусчихсан байгаа шүү дээ хэрэгтэй цаг үедээ гарч ирж байна шүү... өөртөө хөрөнгө оруулалт хийнээ...
Read more...

Wednesday, May 6, 2009


өнөөдөр шүдээ авхуулцан одоо яанаа мэдкүээ юу л болоод байнадаа мэдэх ч юм алга... нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихоогүй байгаа даа... заза зүгээр болох байлгүй дээ тиймээ...
Read more...

Tuesday, May 5, 2009

хууль чинь хүний л төлөө биздээ эсүүл өөр юм байдийн болуу?


өнөөдөр угаалгийн газрийн хүнтэй маргалдаад... Өдөрт зөвхөн 1 л удаа хувцасаа угаалгаж болно гэнээ... Зөндөө сул машин байсаар байхад шүү... Би тэгээл дараагийн өдөр нь хувцасаа угаалгахийн тулд 20мин алхаж ирнэ тэгээд л ахиад 1цаг хүлээх болно шдээ тэ.. тэрний оронд тэр сул байгаа машинууд ч ажилаад би 2цагаа хувцасаа угаалгах гэж цагаа үрэхгүй л байх байсан даа... тэгээл яагаад 2удаа болохгүй гэж гэхээр чиний дараа хүүхдүүд ирээд угаалгана гэнэ тэгэхэд сул машин байхгүй байх болно гэжийнэ... тэхээр н за гээл 1цаг хүлээхэд нэг ч хүн ирэхгүй байгаа байхгүй юу... хууль дүрэм чинь эцсий эцэст хүний төлөө л бүтээгдсэн ид биздээ... миний 2цагийг тэр хүнд хайрлах зүрх сэтгэл байдаггүй л юм байхдаа...
Read more...

Sunday, May 3, 2009

Амжилттай суралцах 10 нөхцөл


Амжилттай, онц сурч байгаа оюутан, сурагчид гоц гойд болсондоо тийм биш байдаг юм. Харин суралцах арга барилыг олоод авсан учраас төвөгшөөлгүй онц сурдаг. Тэгэхээр хүн бүрт хүсвэл, хичээвэл, тэгээд сурах арга барилаа олчихвол бүх зүйлийн утга учир олддог жамтай. Харин энд тандурах арга барилаа олоход чинь туслая. Харин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл нь оюутан танаас шалтгаалах болно.



1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай.

Суралцах халуун хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших хурц сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг хүнд байхгүй.

2. Хичээллэх үед анхааралтай бай.
Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цаашид суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.

3. Хөдөлмөрийг хайрлаж, сайн хөдөлмөрлөж сур.
Зохион бүтээгч Эдисон "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1% -ийг авьяас, 99%-ийн хөлс асгаруулалтаар шийдвэрлэдэг" гэсэн үгийг санаж яв.

4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зөв зохицуулж бай.
Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.

5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэх ойлгох гэдэг бол үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таньж мэдэх учиртай. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж бай.

6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал найдвартай холбоотноо аль болохоор их ашиглаж бай. Уншиж байхдаа буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд тод сэтгэхийг аль болохоор хичээж бай. Хүний үүрэг мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох түүдэг дөл байх ёстой" гэсэн үгийг санагтун.

7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй.
Багш л толгойд хийгээд өгчихнө гэж болохгүй.

8. Гэртээ номын сантай бол.
Энд хичээлийн хуваарь, ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг тэдгээр нь -олоход хялбархан байдлаар тавигдсан байх хэрэгтэй.

9. Өөрсдөө олж авсан мэдлэгийг хаана, яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай.
Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ажилла.

10. Даалгавраа аль болохоор бага цагт энерги зарцуулж хийхийг эрмэлз.
Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичихэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмшээрэй.


Read more...

Saturday, May 2, 2009

Нүдний гимнастик



1.
Нүдээ сайтар аниад, дараа нь нүдээ нээн том харах. 30 секундийн зайтайгаар 5-6 удаа давтана.
2.Толгойгоо эргүүлэлгүйгээр дээшээ, доошоо, бүх тал руу 1-2 минутын завсарлагатайгаар 3 удаа харах.
3. Нүднийхээ алимыг доош, баруун тийш, дээш, зүүн тийш болон эсрэгээр тойруулан эргэлдүүлэх. 1-2 минутын завсарлагатайгаар 3 удаа давтана. Нүдээ аниад мөн ингэж хийх.
4. 3-5 минут нүдээ сайтар онийлгоод, дараа нь 3-5 секунд нээх. 6-8 удаа давтана.
5. Нэг минутын турш анивчих.
6. Ажиллаж байх хугацаандаа үе үе хараагаа шилжүүлэхийн тулд ажлын ширээнээс 1-2 метрийн зайд хурц өнгийн хуанли, гэрэл зураг юмуу хөрөг өлгөх нь бас ашигтай.
7. Гараа урагш нь сунган, 3-5 секундийн турш 20-30 см-ийн зайнаас хурууныхаа үзүүрийг харах. 10-12 удаа давтана.
8. Цонх руу очоод, шилэн дээр байгаа ямар нэг цэг юм уу зураасыг /бараан өнгийн баримлын шавраар жижиг дугуй хийгээд нааж болно/ хараад, дараа нь жишээлбэл хажуугийн байшингийн дээрх телевизийн антенн юмуу хол байгаа модны мөчир рүү хараагаа шилжүүлэх.
Read more...

Love Story (Official Music Video)