Saturday, May 2, 2009

Нүдний гимнастик



1.
Нүдээ сайтар аниад, дараа нь нүдээ нээн том харах. 30 секундийн зайтайгаар 5-6 удаа давтана.
2.Толгойгоо эргүүлэлгүйгээр дээшээ, доошоо, бүх тал руу 1-2 минутын завсарлагатайгаар 3 удаа харах.
3. Нүднийхээ алимыг доош, баруун тийш, дээш, зүүн тийш болон эсрэгээр тойруулан эргэлдүүлэх. 1-2 минутын завсарлагатайгаар 3 удаа давтана. Нүдээ аниад мөн ингэж хийх.
4. 3-5 минут нүдээ сайтар онийлгоод, дараа нь 3-5 секунд нээх. 6-8 удаа давтана.
5. Нэг минутын турш анивчих.
6. Ажиллаж байх хугацаандаа үе үе хараагаа шилжүүлэхийн тулд ажлын ширээнээс 1-2 метрийн зайд хурц өнгийн хуанли, гэрэл зураг юмуу хөрөг өлгөх нь бас ашигтай.
7. Гараа урагш нь сунган, 3-5 секундийн турш 20-30 см-ийн зайнаас хурууныхаа үзүүрийг харах. 10-12 удаа давтана.
8. Цонх руу очоод, шилэн дээр байгаа ямар нэг цэг юм уу зураасыг /бараан өнгийн баримлын шавраар жижиг дугуй хийгээд нааж болно/ хараад, дараа нь жишээлбэл хажуугийн байшингийн дээрх телевизийн антенн юмуу хол байгаа модны мөчир рүү хараагаа шилжүүлэх.

1 comment:

Love Story (Official Music Video)