би өөрийнхөө юуны тулд амьдраад байгаагаа их бодох юмаа. гэхдээ ямар нэгэн хариу дүгнэлтэнд хүрж чадахгүй л явна. угаасаа хүрчихвэл утгагүй болчих биздээ.
аз жаргал гэдэг бол яг одоо энэ амьдарж байгаа цаг хугацаагаа хэрхэн үнэлж мэдрэхээс л хамаарна гэдэг үгийг их олон удаа уншиж бас энэ үгэнд итгэхийг хүсэж байгаа боловч өөрийгөө хуураад байгаа юм шиг санагдах юмаа. жишээ нь гэхэд би автобусанд хөгжим сонсоод явж байхадаа өөрийгөө аз жаргалтай бна гэж боддог. бас хичээлээсээ тараад л гэрийн зүг тайван алхаж байхадаа ч гэсэн өөрийгөө аз жаргалтай байна гэж боддог. ер нь энэ маань зөв юм болов уу... заримдаа автобусны цонхоор харагдах навчисийг хараад сэтгэл минь нэг тайвширах шиг энэ үнэхээр аз жаргал мөн юм боловуу... заримдаа нээх сайхан урт амьсгаа авахдаа өөрийгөө амар амагалан байгааг мэдэрдэг энэ аз жаргал мөн болов уу...
Tuesday, December 22, 2009
аз жаргалын эрэлд
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment