Sunday, April 12, 2009


Р.Чойном: "Зарим заримдгуудад зориулж бичсэн шүлэг

Загатнаагvй ч гэлээ, миний гар
Заримуудад зориулж, ганц шvлэг бичилгvй горьгvй нь
Замбараагvйдээ биш ч, энэ хорвоo
Зарим нэгэн юмсаар агуа их биеэ гутаажээ

Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм тєдий элбэг болжээ
Заримдаг гийгvvлэгч ес байтал
Заримдаг хvн, ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ!

Єєрснийгєє тэд хэзээ ч мэдэж чадаагvй байж
Єрєєл бусдыг тэд хэзээ ямагт, єєчилж, муучилж, ховлож амьдрах нь
Єтєг шивхээр хооллогч
Єт хорхой мэт буюу.

Дємгvvр ганган явбал дээрд vзэж, «нударган» гэнэ
Денгеж хувцастай явбал доорд vзэж, <гуйлгачин> гэнэ,
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ

Улаан мєнгєє өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгvй явж, уусан хvнийг архичин гэнэ!
Уу, ид! гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэвэн дэлхийд зарлана!

Авгайгаасаа саллаа! гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгvй, ганц бие явбал, өөрөө суух албатай юм шиг муулна
Амар мэндийг нь асуухад ярвалдаад хариу дуугардаггvй байж
Адилхан дуугvй зөрвөл их зан гаргалаа гэж уйлах шахна!

Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишгэлнэ
Мөнгө харуулчихвал гуйж авчхаад эргvvлж өгөхгvй,
Мөнгөгvй цагтаа уулзаад нэг нvдээр харахгvй цааш эргэнэ

Гэтэл энэ маань өөрөө ямар хvн бэ?
Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу?
Гэвэл бас vгvй ээ! Энэ хорвоод төрөөд
Гэтэж тагнаж, ховлож хутгаж явахаас өөрийг сурсангvй

Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчин
Нийгмийн бєєс болж, бусдын талхыг vмхээчин
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөд шиг нь
Заваан шvлэг, нэгийг бичлээ, хайран ч гар минь



Энэ их үнэн үгтэй шүлэг шүү... Ийм л хүн болчихгүй гэж хичээж амьдарж байна даа...

No comments:

Post a Comment

Love Story (Official Music Video)